УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжсэнгүй
Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

 ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, зардлыг шийдвэрлэсэн УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. 

Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүний хувьд Байнгын хорооноос өгсөн чиглэл, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлж, тодорхой тайлбар өгсөн гэдгээ Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулж, цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүний асуултад хариулт өгсөн юм. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дүгнэлтэд дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн заалт тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.  

П.АНИР 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.