Луут завины уралдаан болно
БНХАУ-д энэ долоо хоногийн сүүлчээр Луут завины баярыг зохион байгуулахаар болжээ. Завины уралдаанд тус улсын 1000 гаруй иргэн оролцоно. Уламжлалт энэ баярын үеэр тус улсын үндэсний баатар, яруу найрагч Цюй Юанийн насны ойг тэмдэглэдэг аж.

Домогт өгүүлснээр тэрээр эх нутаг нь дайсанд эзлэгдсэнээр Хунань мужийн Милоу голд унаж амиа хорлосон байна. Үүнийг нь мэдсэн загасчид завиа луу маягаар чимэглэж, түүний цогцосоор загас хооллохоос сэргийлж голд зэгсэнд боосон будаа хийжээ. Түүнээс хойш 2000 жилийн турш яруу найрагчийг хайж, аврахыг билэгдсэн ард түсэн энэ үйл явдлыг тэмдэглэж лууны толгой урлаж чимэглэсэн завины уралдааныг хийдэг болсон байна. Уралдаанд оролцох ихэнх завийг гараараа урладаг бөгөөд тэмцээний өмнө шалгадаг ажээ. Гурав хоног үргэлжилдэг энэ баярын үеэр хятадууд гэр бүлээрээ цугларч зонгзи хэмээх нэртэй зэгсэнд ороосон будаа иддэг боломжтой.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.