О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ
Номхон далайд орших арал улс Фижид хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ амжилттай үргэлжлэн явагдаж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Г.Хосбаярын удирдлага дор Г.Энэрэл, О.Дархижав, Ө.Сарандагина нар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Өнөөдөр 71 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэв. Энэ нь Монголын тамирчдын ДАШТ-ээс хүртсэн 10 дахь медаль ажээ. О.Дархижав огцом өргөлтөөр 93 кг-ыг өргөсөн бөгөөд сүүлийн хоёр захиалгаа өргөсөн бол мөнгөн медаль хүртэх боломжтой байсан юм. Залуучуудын ДАШТ бол О.Дархижавын хувьд хоёрдахь том
тэмцээн нь юм.



Хүндийн өргөлтийн холбоо
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.