Түрээсийн 972 айлын орон сууцыг Нийслэлийн Засаг дарга мэднэ
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Буянт-Ухаа 2 хороолол буюу 972 айлын орон сууцын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Хөгжлийн банкны зээлээр нийслэлд буюу Буянт-Ухаа 2 хороололд  972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон  аймагт 570 айлын орон сууцыг барьж дуусгаж байна.

Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар түрээслэх шийдвэр Засгийн газраас гаргалаа.  Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлнэ. 

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа.  Иймд “Буянт-Ухаа 2” хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа  шийднэ гэсэн үг. Түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гарсан.

Энэ барилга ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. ТОСК өмнөх Засгийн үед өрөнд ороод энэ барилгыг барих боломжгүй учраас дутуу барилгыг Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Хөгжлийн банк дутуу эх үүсвэрийг гаргаад 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.

Дээр баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.