Ажил олгогчид ажилчдынхаа эрүүл мэндийн асуудалд цаг гаргаж өгдөг байя
“Илжиг мэт ажилдаа үнэнч зүтгэсэн эгч нь эрүүл мэндээ нэгэнт алджээ” хэмээн сандал дээр санаа алдан шинжилгээний бичиг харж суугаа 40 гаруй насны эгчтэй санамсаргүй таарсан билээ.

Тэрбээр сарын өмнө ХСҮТ-ийн хойно сандал дээр хүн хүлээгээд сууж байхад нь цөөн хором ярилцах гэсэн боловч чадаагүй юм. Түүний хувьд элэгний хорт хавдраар өвчлөөд эцсийн шатандаа орсон, эмчилгээ найдвар бараг байхгүй дээ гэсэн эмчийн хатуу хэрнээ халирсан үгийг сонсчихоод сэтгэл санаа нь уймарсан, дагуулж ирсэн бэр охиноо хүлээгээд түр амсхийж суугаа нь тэр юм. Ажилд нухлагдаж эвэршсэн гараараа шинжилгээний хариугаа эргүүлж тойруулж харж суугаа нь өрөвдмөөр.

Тэрбээр орон нутгаас ирсэн бөгөөд хувийн байгууллагад 30 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд цөөхөн удаа хот сууринд орж ирж, тоотойхон л биеэ эмнэлэгт үзүүлж байсан талаараа ярив. Өвдөхгүй, хавдахгүй л бол юу ч хэлдэггүй байсан гэх. Гэтэл өнгөрсөн жилээс эхэлж гэдэс нь цанхаж, элэг дүүрээ хавиар нь нэг л эвгүй оргидог болжээ. Тоохгүй явсаар өвчнөө хүндрүүлсэн нь энэ аж. Ямарваа нэгэн шинжилгээ, үзлэгт хамрагддаггүйн гор нь элэгний хорт хавдраар илэрч. Тэр эгчид одоо хэдхэн сарын нас бий, ханьдаа, хүүхдүүддээ ах дүүдээ яаж хэлнэ дээ гэсээр хоолой нь зангирав. Ийм л өвчтэй, хорт хавдар нь эцсийн шатандаа орсон хүмүүс Хавдар судлалын үндэсний төвөөр эргэлдэж, эмч нарын хаалгыг сахиж, хүнд хагалгаанд орж байна.

Тус эмнэлгийн дарга Ж.Чинбүрэн “Жилд 4000 гаруй хавдартай хүн оношлогдож байна. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь нэг жил болохгүй нас барж байгаа нь үнэхээр харамсалтай. Сүүлийн үед хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн нас залуужиж байна” гэж ярьжээ. Үнэхээр харамсалтай, өвдөхгүй зовохгүй, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол хэн ч тоохгүй анзаарахгүй явна. Гэтэл манай монголчууд эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагагүй хайнга байгааг илтгэнэ.

Нөгөөтэйгүүр ажил олгогчид хариуцлагатай байж сурмаар байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажил олгогчид ажилчдадаа улсын болон хувийн эмнэлэгт үзүүлэх эрх, боломжоор нь хангадаг байх юмсан. Өглөө 08.30 цагт ажилдаа бэлэн байх орой 17.00 цагт ажлаасаа тардаг хүмүүст эмнэлгээр яваад үзүүлэх боломж, зав хомс байна. Ядаж өдөрт 2 цагийн чөлөө олгоод эмнэлэг рүү явуулдаг байя.

Эмнэлэгт үзүүлэх цагийг нь гаргаад өгвөл, өнөөдөр өчнөөн хүн урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдрын эрт илрүүлэлт, эмчилгээнд орно. Ямар нэгэн өвчтэй гэдгээ эрт мэдвэл амь нас, эрүүл мэндээ аврах бүрэн боломжтой. Ялангуяа идэр насныхан шинжилгээ өгөх, биеэ үзүүлэхэд хойрго бөгөөд хариуцлагагүй ханддаг гэдгийг хавдрын эмч хэлсэн юм.

Манайхан өвчнөө хүндрүүлж, эцсийн шатандаа ороод гуравдугаар шатлалын эмнэлэгт шууд хандаж ирдэг байна.
Хавдар судлалын үндэсний төв бол хамгийн их ачаалал ихтэй эмнэлэг. Тэнд өвчтэй зовлонтой хүмүүс болон ар гэрийнхэн нь хөл тавих зайгүй холхидог. Тэгж бодороох хавдрын өвчлөл ямар хэмжээндээ хүрсэн нь тодорхой харагдана. Хавдрын үзлэг оношлогоонд эрт хамрагдах ёстой гэсэн мессэжийг хүн бүрт өгч байна. Гэтэл урьдчилан үзлэг буюу шинжилгээнд хамрагдах нь цөөхөн. Харин өвчилсөн, хүндэрсэн хүмүүс л өнөөдөр энэ эмнэлгийн хаалгыг татаж байна.
 
Гэтэл хэнэггүй монголчууд “Ажил гэр, ажил гэр” гэж гүйсээр байгаад эрүүл мэндээ гаргуунд хаяж, эцэстээ өвчний үүр болж, үхэлтэй нүүр тулгарч байгаа нь үнэхээр харамсалтай. Ажил хэзээд хаана ч олдоно, хамгийн гол нь эрүүл мэнд, алтан амь хэзээ ч эргээд олдохгүй гэдгийг иргэд маань ойлгодог ухаардаг байгаасай.

Өвчилсөнийхөө төлөө бусдаас буюу тэр дундаа эрүүл мэндийн байгууллагаас буруу битгий хайгаарай. Эмнэлгийн байгууллагаас таны эрүүл мэнд бүрэн хамааралтай гэсэн үг огт биш билээ. Эрдэмтэн судлаачдын тодорхойлсноор аливаа өвчин эмгэгийн 10 хувь орчим нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй, тал хувь нь хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой болохыг тогтоосон байдаг.

Тэгэхээр бид чинь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тун бага анхаардаг байх нь. Өвчилсөн хойноо л эмнэлэг бүрийн хаалга татаж энэ эмч ингэлээ, тэр эмнэлэг ингэж үйлчилж байна гээд л яваад сурчихаж. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийн асуудалд өөрөө эзэн болж суръя.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-06-12 05:21:48
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Ажил олгогч нь ажил эрхлэгчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна, үүнтэй холбоотой зардлыг а...
  •  2019-06-05 05:51:01
    ЭМД мөнгийг нь төлөхгүй байгаа шүү дээ. тэгээд эмнэлгээр үзүүлэх боломж хаагдаж байгаа юм.
  • Нямаа  2019-06-05 04:11:32
    За ажилчдадаа шинжилгээнд хамруулъя байз...
  • zochin 2019-06-05 03:17:05
    yag zuv
  • иргэн 2019-06-05 02:53:49
    маш үнэн.Ажил олгогчид өвдсөн үед нь чөлөө олгож эмнэлэгт үзүүлэх боломжийг олгох хэрэгтэй