Баянгол дүүрэг дэх С.Эрдэнийн “ургийн мод”
Төрийн албыг яаж МАНАН-туулж, хэрхэн мафижуулдгийг С.Эрдэнэ Баянгол дүүрэг дээр яруу тод харуулж чаджээ. Түүний ургийн барилдлагатай улс төр, төрлийн холбоотой төрийн алба энэ дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагаас эхлээд төр захиргааны нэгжийн бүхий л шатанд бий болжээ.

Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай. Үүний 31 нь АН-ынх, бас С.Эрдэнийнх. Дүүргийн ИТХ-ын дарга нь С.Эрдэнийн хүргэн бөгөөд мөнгөтэй холбоотой бүх ажилд нь бат ар тал болж оролцдог байна. Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа мөн л С.Эрдэнийг олон жил дагаж яваа бөгөөд 1996 онд түүнийг дүүргийн Засаг дарга байхад Тамгын газарт нь захиргааны хяналт эрхэлсэн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд С.Эрдэнийн охины удирддаг “Төгс эрдэм” сангийн гүйцэтгэх захирлаар 2000-2003 онд ажиллаж байжээ. Дашрамд дурдахад энэхүү “Төгс эрдэм” сангийн нэр дээр хүүхдийн халамжийн төв байгуулахаар авсан газар дээр эдүгээ С.Эрдэнийн “Шонхор тауэр” баригдсан юм. Б.Бурмаа С.Эрдэнийг Нийслэлийн АН-ын дарга байх үед Баянгол дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, ХАХНХ-ын сайд байх үед нь хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирлаар ажиллаж байснаас харахад тун ойрын итгэлтэй хүн нь ажээ. Тиймээс ч хүргэнийхээ дараахь албан тушаал буюу дүүргийн ИТХ-ын дэд даргаар түүнийг тавьсан байна.


Цаашилбал С.Эрдэнийн  хамаатан бөгөөд дээр дурдсан “Төгс эрдэм” сангийнх нь менежер байсан Б.Лхагвасүрэн, мөн С.Эрдэнийн хамаатан С.Мөнгөнтулга, хамаатан бөгөөд бие төлөөлөгч нь байсан Д.Нарангэрэл, С.Эрдэнийн ээжийн мэдлийн “Молор трейд” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Батням, “Гурван Тамир” дунд сургуулийнх нь хөгжмийн багшаар ажиллаж байсан Х.Болор-Эрдэнэ, бие хамгаалагч нь байсан Б.Мөнгөнсүх гээд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүгд С.Эрдэнэтэй хамааралтай.


Тэднийг С.Эрдэнэтэй ямар холбоо, хамааралтай вэ гэдгээр нь хамаатан садан, хувийн компани, төрийн бус байгууллагад нь ажиллаж байсан, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан, сайд байхад түүний мэдлийн агентлаг, улсын үйлдвэрийн газарт ажиллаж байсан хүмүүс, мөн Баянгол дүүргийнхэн гэж хувааж болохоор байна. Баянгол дүүргийнхнийг дотор нь ИТХ, Засаг даргын Тамгын газар, хороо, ОНӨҮГ-т С.Эрдэнийн нөлөөгөөр очиж ажиллагсад гэж хувааж болохоор байна. Энэ дагуу АН-ын дарга С.Эрдэнийн Баянгол дүүргийн ИТХ дэх ургийн модыг гаргах гээд үзье. Доорхи хүснэгтэд Баянголд дүүргийн ИТХ дэх АН-ын гишүүдийг С.Эрдэнэтэй ямар холбоотойг үндэслэн хуваасан. Гэхдээ нэлээд төлөөлөгч давхар давхар хамаарал, холбоотой тул олон хүснэгтэд давхардуулан бичихээс татгалзсан болно. Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Нарангэрэл С.Эрдэнийн хамаатан бөгөөд дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан, мөн С.Эрдэнийг сайд байхад яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар нь ажилласан гээд олон талаар хамааралтай байх жишээтэй. Гэхдээ түүнийг хамаатан гэсэн хэсэгт бичсэн байгаа.

 
Эх сурвалж: 24tsag.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-06-10 03:22:55
    Намаа битгий хэл монголыг минь самарч дуусгалаа энэ Эрдэнэ ван чинь байх ёстой газар луу нь хурдан явуулахгүй бол
    66.181.161.110
    Мэдэгдсэн Хариулах
  • й 2019-06-05 10:44:09
    шившгийн бузар байнаа. эмнэлэгт нь ч бас танил ууд, нь байгаа шүү бүгд эрх мэдэлгүй
    182.160.33.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-06-05 05:21:19
    Одоо энэ луйварчинг АН самархаас нь өмнө даргаас нь аваачээ
    202.9.43.66
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-06-05 05:18:37
    Хорооны засаг дарга Ээжийнх нь дүүгийн хүүтэй суусан Пүрэвсүрэн гэж нэг боловсролгүй авгай байна. С.Эрдэнийн бэр
    202.21.113.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2019-06-05 02:41:12
    МАНАН-гийн үнэн дүр төрх болсон "Хонгил" гэгч энэ бөлгөө.Бах Эрдэнийн нүгэл удахгүй нүдээрээ гарна даа.
    202.179.27.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Ger buleer ni 2019-06-05 02:40:52
    Ene erdene gej gahai shig melhiintser tembuutei ugur hulgaich luivarchin aluurchin pizdunii umhii uvgun gichii g uter turgen nud ni uhaj budaj alah heregtei
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-06-05 02:02:31
    idseer baugaad xuzuu ny bauxgyi bolj bue deer tolgoi tavysan
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-06-05 01:23:55
    чөдөр өшиглүүлчихээч дээ. яагаад их булай бузар хүнийг байлгаад байдаг байнаа.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Арай ч дээ 2019-06-05 00:58:11
    Ийм хулгайчийг яагаад ингээд байлгаад байдаг юм бэ.
    103.57.93.56
    Мэдэгдсэн Хариулах