ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшиж байгаа шүүгчдээс хоёр нь нэрээ татжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүнд нэр дэвшигчдийг тодруулсан байгаа билээ.

Давж заалдах шатны 26 шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Д.Цогтсайхан, Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлжээ.
 
Анхан шатны 90 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн байна. Тодруулбал, Шүүгчдийн зөвлөгөөнөөр Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, Ц.Оч, Х.Ганболд, А.Сарангэрэл, Л.Энхтайван, Д.Оюумаа, П.Туяат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
 
Мөн Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б.Хажидмаа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүлсэн байна.
 
Тэгвэл дээрх нэрсүүдээс хоёр шүүгч өөрийн саналаар нэрээ татсан байна. Тодруулбал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар нэрсээ татжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.