Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь уулзалт үргэлжилж байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь уулзалт өнөөдөр үргэлжилж байна.

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийнхэн энэ удаа 13 яам, 5 агентлагийн цаашдын хөгжлийн бодлого, төсөөлөлтэй танилцана.

Өнгөрсөн баасан гарагт /2019.05.31/ Сангийн яам, БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй ажлын хэсгийнхэн танилцсан. Алдаа, оноог нь тал талаасаа ярилцсан юм.

Өнөөдрийн хувьд үлдсэн яам, агентлагийнхантай уулзахаас одоогийн байдлаар ХНХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, НЗДТГ болон зарим агентлагийн цаашдын хөгжлийн бодлого, төсөөлөл, тооцооллыг сонсож, санал солилцож, зарим үүрэг, чиглэлийг ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өглөө.

МУ-ын дараагийн 25 жилийн урт, богино хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахын тулд яам, агентлагуудыг нэг зүгт харуулж, ойлголтын зөрүү, ажлын давхардлыг арилгах нь юу юунаас чухал.

2045 он гэхэд манай улсын хүн ам 5 сая болох статистик байгаа. Тэгэхээр энэ өсөлтийг одооноос бид зөв тооцоолж, үүнд бэлдэх ёстой.

Нийгмийн дундаж давхаргыг 75 хувиас дээш болгож тэлэх, хүн өмын өсөлтийг төрөөс бодлогоор дэмжих, утааг арилгах, замын ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулахын тулд хот төлөвлөлт, дагуул хотуудыг оновчтой төлөвлөх, түүнийг дагасан дэд бүтцийг тодорхойлох, гэр хорооллыг бодлогоор хумих, улс орны ЭЗ-ийн тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох, уул уурхайн баялгаас олж буй орлогоос энэ бүх бодлогоо санхүүжүүлэх зэрэг алс хэтийн маш олон зорилт руу бүгд тэмүүлэх цаг болсон байна.

Эхний өдрийн уулзалтын мэдээлэл:

https://zasag.mn/news/view/22802

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-05 00:22:08
    емнех цогц бодлого тогтвортой хегжлийн бодлогоос юугаараа ялгарах юм монголоос еер газар хэрэгжих л юм биш бол адилхан л цаг цаасны гарз даа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-06-04 13:21:08
    ундэсний хегжлийн цогц бодлогын биелэлт гарга гээд л зовоодог байсан тогтвортой хегжил 2030 гээд нэг юм баталсан одоо бас юу вэ хэзээ хэрэгжиж байсан юм цаас ца...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах