Хуульзүйн  салбарын шинэчлэл иргэдэд мэдрэгдэхгүй байна гэв
Сүүлийн үед хуулийн салбарын шинэчлэлийн асуудлыг ихээр ярих боллоо. Чухам энэ салбар хэрхэн яаж шинэчлэгдэж байгаа болоод энэ салбарынхны шинэчлэл иргэдэд мэдрэгдэж байгаа эсэхийг өнгөрсөн амралтын өдрүүдээр Чингисийн талбай дээр болсон Хуульзүйн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр зарим иргэдээс тодруулсан юм.

Б.Хүрэлбаатар: Чингэлтэй дүүрэг, 10-р хорооны иргэн



-Сайн байна уу, Та хуульзүйн салбарын шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сайн сайн байна уу. Сүүлийн үед шинэчлэгдэж байна гэж их л ярих болсон байна шүү дээ. Өнөөдөр ч гэсэн иргэдэд ойртож ажиллаж байна гээд ийм арга хэмжээ зохиож байгаа юм байна. Мэдээж  шинэчлэгдэж ажиллана гэдэг сайн байлгүй яахав.

-Энэ шинэчлэл танд мэдрэгдэж байна уу?
-Тэрийг сайн хэлж мэдэхгүй юм.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Намжилдорж



-Та өнөөдөр ямар үйлчилгээ авахаар энд ирсэн бэ?,
-Би гадаад паспортоо сунгуулахаар энд ирлээ. Гэхдээ энэ зохион байгуулж буй ажилд бас учир  дутагдалтай зүйл байна. Паспортны асуудлаар олон хүмүүс ирж бүгдээрээ нэг газар дугаарлаж байна. Уг нь дүүрэг дүүргээр нь хууварилсан бол ингэж чирэгдэл болохгүй байх байсан болов уу.

-Та хуулийн байгууллагын шинэчлэлийн талаар бодлоо хуваалчаац, таны амьдралд шинэчлэл мэдрэгдэж байна уу?
-Ер бол шинэчлэл хийнэ гэдэг бол маш зөв зүйтэй. Тэгэхгүй бол сүүлийн үед болж бүтэж байгаа зүйл байхаа больсон байна. Яг миний амьдралд нөлөөлж  байгаа гэвэл зарим нэг зүйл дээр нөлөөлж байгаа байлгүйдээ. Сайн мэдэхгүй юм.

Баянзүрх дүүргийн иргэн: Б.Нарангэрэл



-Хуульзүйн салбарын шинэчлэл таны амьдралд мэдрэгдэж байна уу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Шинэчлэл гэж их л ярих юм. Гэхдээ  энэ том салбар шинэчлэгдэхэд нэлээд хугацаа орох байх. Тэгэхээр бага багаар, шат шатаар шинэчлэгдэх л байх гэж харж сууна. Яг миний амьдралд мэдрэгдээд байгаа зүйл одоогоор алга. Өмнө нь байсан танил талаа хардаг, цагдаа нар авилга авдаг асуудал мэр сэр байгаад л байх шиг байна шүү дээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Батхүү



-Хуулзүйн салбарын шинэчлэлийн талаарх бодлоо хуваалцаач
-Их л сүртэй ярих юм байна шүү дээ. Тэгээд яг шинэчлэгдээд байгаа юм болов уу гэхээр тийм зүйл мэдэгдэхгүй л юм байна. Одоо телевиз, сайтуудын мэдээг үзэхээр шүүх буруу шийдвэр гаргалаа, мөнгөтэй хүнд үйлчлэхгүй, ядарсан иргэдийг яллаж байна гэсэн мэдээ л их сонсогдох юм. Шинэчлэгдэхэд хугацаа хэрэгтэй гэж өөрсдийгөө өмөөрөх л байх. Гэхдээ шинэчилнэ гэж яриад нэлээд удаж байна. Тэгэхээр зарим үр дүн харагдах л ёстой шүү дээ.Тэгвэл өнөөдөр энэ зүйл харагдахгүй байгаад л асуудал байна.

Ийнхүү бид нэлээд хэдэн иргэдтэй ярилцахад бүгд дээрх иргэдтэй ижил зүйл ярьж байсан юм. Улс орны амгалан тайван байдал,нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаж буй хуулийн салбарын шинэчлэлд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ихэнх иргэд хэлж байна. Гэхдээ шинэчлэлийн ажил эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн тул зарим зүйлс дээр үр дүн харагдах ёстой гэтэл ийм зүйл байхгүй байна хэмээн шүүмжлэх иргэд ч байгаа юм.



Нийгмийн тогтолцоо солигдоод 23 жил өнгөрч байхад, хүний эрхэнд халдсан, хүнд суртал, болхи тоголцоо бүхий социализмаараа үлдсэн цорын ганц салаа мөчир нь Хууль цаазын салбар.Тиймээс ч энэ салбарыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай хэмээн иргэд хэлдэг. Харин иргэдийн хүлээж байсан шинэчлэл үр дүнтэй болохгүй байгааг тэд шүүмжилж байна. Өнөөх л мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй журам өнөөдөр ч үйлчилсээр байна.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-17 03:10:12
    yamar nuuren deerh batga shahaj baigaa bish shuud medregdeh zuil bish shuudee.
    202.131.247.23
    Мэдэгдсэн Хариулах
  • MNN 2014-09-16 05:56:03
    Бөөрөнхий талхыг дөрвөлжин болгож байгаа биш дээ.Яаж шууд харагдах вэдээ. Ядуу Авилгач сэтгэхүй өөрчлөгдөхөд таваас арван жил болох байх бүр их ч байж магад !
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах