Намар 38 мянга гаруй сурагч нэгдүгээр ангид орно
Ирэх намар 38 мянга гаруй сурагч нэгдүгээр ангид элсэн орно. Нийслэлийн хэмжээнд зургаан настнуудыг бүртгэх ажил өнгөрсөн сарын 13-27-ны өдрүүдэд болсон билээ.

Тэгвэл нийслэлд нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэлийн явц 75,7 хувьд байна. Нийт 38 мянга 232 хүүхэд бүртгүүлэхээс 28 мянга 940 хүүхэд бүртгүүлжээ.

Сургуульд шинээр элсэн орох хүүхдийн бүртгэлийн хувь ихэнх дүүрэгт 70 гаруй хувьтай гарсан бол Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн бага хувь буюу 60 хувьтай гарчээ.

Дашрамд дуулгахад, албан ёсны бүртгэлийг дахиж явуулахгүй юм байна шүү. Сургууль тус бүр дээр нь бүртгүүлээгүй хүүхдийн тоог гаргасан. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд өөрсдийн харьяаллын дагуу бүртгүүлэх ёстой бөгөөд сургууль дээрээ асуудлаа шийдүүлэх юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-05 05:31:35
    хээл хахууль эрт авах тусмаа сүүлийн хэд нь улам их мөнгө нугалж өгдөг.
  • зочин 2019-06-04 12:37:30
    Нэгдүгээр ангид элсэх ёстой хүүхдийн хэдэн хувь нь хувийн сургуульд элсэж, бэлтгэл хичээлд явж байгаа болоо? Их л тооцоо үндэслэл муутай мэдээлэл байна.
  • хрө 2019-06-04 10:54:58
    9 сарын нэгэнд эхлэх хичээлд одоо бүртгэж байна гэдэг нь 1-р ангийн бяцхан нөхдөөс авдаг хээл хахууль нь их ач холбогдол өгч байна гэсэн үг ,