УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ
УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас өнөөдөр таалал төгсчээ.  
 
Түүний биеийн байдал нь тааруу байсан бөгөөд өнгөрсөн жил Засгийн газраас эмчилгээнд нь зориулж 20 сая төгрөг гаргаж өгч байжээ.
 
Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.
 
2012 оны УИХ-ын сонгуулиар 22 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдож, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.