Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

 Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн , Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

 Тус тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС зэрэг 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин оролцож байна.  

 Тамирчид цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар,  авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, маргааш аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.