“Даатгагч өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг туршиж байна
СЗХ-оос эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх хүрээнд “Даатгагч өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг боловсруулан туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү заавраар даатгагчийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх арга, аргачлалын загварыг тогтоосон ба ингэснээр даатгагч өөрийн компанид учирч болох эрсдэлийг урьдчилан таних, түүнийгээ хэмжих, зохистойгоор удирдах, хянах, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Уг зааврын дагуу даатгагч байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрсдэлийн удирдлагын стратегид тохирохуйц бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн онцлог, цар хүрээ, харилцан хамааралтай шинж чанарыг харгалзан хамгийн тохиромжтой, хангалттай аргачлал, техникийг багтаасан эрсдэл болон төлбөрийн чадварыг үнэлэх аргачлалыг боловсруулах бөгөөд уг аргачлалын дагуу жилд дор хаяж нэг удаа өөрийн компанийн эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай.

Даатгагчийн өөрийн эрсдэл ба төлбөрийн чадварын үнэлгээ нь “Байгууллагын эрсдэлийн удирдлага”/Enterprise Risk Management/-ын нэг хэсэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаатай маш нарийн уялдах шаардлагатайгаас гадна даатгагч одоогийн эрсдэлийн багц, эрсдэлийн удирдлагын бодлого, хөрөнгийн чанар, түвшин нь зохицуулагчаас тавьж буй шаардлагыг хангаж байгаа эсэх, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд одоогийн эрсдэлийн багцад гарч болох өөрчлөлтүүдийг үнэлэх замаар өөрийн ирээдүйн санхүүгийн байр суурийг тодорхойлох үндэс болох юм.

Н.АСРАЛТ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.