Бараагаа аваад ир, бид зараад өгье
Интернэт бидний амьдралыг баяжуулан, өдөр бүр шинэ боломжуудыг нээж өгсөөр байна.  Үүний нэг нь онлайн худалдаа юм. Шинэ үеийн завгүй амьдралын хэв маягт зохицсон, цаг хугацаа хэмнэсэн энэхүү үйлчилгээ хөгжлийн шинэ түвшинд хүрч, технологийн дэвшилтэй хослох болжээ.  АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна.

“Оллоо”  ХК нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа вэб программчилал, онлайн зар сурталчилгаа, үйлчилгээгээрээ өөрийн гэсэн байр сууриа олсоноос гадна Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Оллоо англи хэлний зайн сургалт,Оллоо GPS, Оллоо зурагт  зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Монголчууд цахим түүх сонсдог CD-1 төслийг түүхч Д.Өлзийбаатартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажилласан. Улмаар цаашид олсон амжилтаа улам бэхжүүлж, шинээр гарч буй техник, технологийн дэвшлийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

Энэ ч үүднээс Оллоо онлайн дэлгүүрийг зах зээлд нэвтрүүлж байна. Манай компани нь олон улсын стандартад нийцсэн чанартай бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр нь,ямар ч ашиг нэмэлгүйгээр хүргэхийг зорьж ажиллах болно.

Иймээс худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн,албан байгууллагууд  та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүнээ үндсэн үнээр нь зарж борлуулан хамтран ажиллахыг урьж байна.



МАНАЙ компанитай хамтран ажиллахыг хүссэн хувь хүн албан байгууллагуудад бид нээлттэй, ямар нэгэн чирэгдэлгүйгээр таатай нөхцөлөөр хамтран ажиллах болно.
 

http://shop.olloo.mn/

Холбоо барих: 8000 2639, 8000 2679
Мэйл хаяг:shop@olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baatar 2019-06-04 03:00:41
    Amjilt
    66.181.161.47
    Мэдэгдсэн Хариулах