FIBA 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 43 орны тамирчид оролцож байна

FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.

43 орны 500 гаруй тамирчин оролцож байгаа тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчид, зохион байгуулагч нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүсэн ерөөв.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгарч, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.