ОХУ Венесуэльд онцгой анхаарна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Колумбын Гадаад хэргийн сайд Карлос Холмес Тружиллотой Москвад уулзаж Венесуэлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр болжээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Колумбын Гадаад хэргийн сайд олон хоног ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр худалдааны үйл ажиллагаатай холбоотой уулзалтыг Сергей Лавровтой хийх ажээ. Мөн энэ үеэр "Венесуэл дэх нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Ерөнхийдөө хоёр орны гадаад хэргийн сайд нарын хийх уулзалтаар талуудын харилцаа холбоог бэхжүүлэх шинэ аргыг хайх, олон талт харилцааг хөгжүүлнэ гэж онцолжээ.

Түүнчлэн Колумб нь Латин-Америк болон олон улсын тавцанд ОХУ-ын чухал түнш гэж мэдэгдсэн байна. Мэдэгдлийн төгсгөлд Москва Латин Америкийн орны нийгэмлэгийн гишүүн Колумб улстай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг сонирхож буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.