Өнөөдөр: Нийслэлийн Архивын газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна
09:00 цагт “Novatel” зочид буудалд "Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Утас: 88810818, 92090028

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид “Цэргийн гавьяаны Улаан тугын одон” гардуулах ёслолын ажиллагаа болно.

10:00 цагт Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан Гадаад харилцааны яаманд болно.

10:00 цагт Нийслэлийн Архивын газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт зохион байгуулна. Мөн архивын лавлагаа, мэдээллийг үнэ төлбөргүй олгоно.

10:30 цагт 1.2 километр авто замын нээлт Морингийн даваанд болно.

11:00 цагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ж.Наранбаяр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:20 цагт Хан-Уул дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 2.8 километр авто замын нээлт Хан-Уул дүүрэгт болно. Утас: 99108750, 91148247

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.