ҮХЦ-ийн гишүүнд Г.Баясгаланг нэр дэвшүүлжээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сард дуусгавар болсон байгаа билээ.

Түүний оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал яригдаж эхэлжээ. Д.Ганзориг өмнө нь УИХ-аас цэцийн гишүүнээр томилогдож байжээ. Тиймээс энэ удаад түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгож байгаа аж. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулжээ. 

Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд мэргэжлийн хүн санал болгосон байна хэмээн үзэж, УИХ-ын дарга Г.Занданшатарын саналыг 100 хувь дэмжсэн байна. 

Ингэснээр Үндсэн хуулийн цэцэд Г.Баясгаланг нэр дэвшүүллээ. Томилгоог энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх юм. 
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • asdfasdf 2019-06-03 15:38:51
    huuhed ni haytadad har tamhinii hergeer barigdaj biasan hujaa lalar daa. jinhene ariin haalgaar sugalch avch uldsen novsh.
  • Ноён нуруутай хүн 2019-06-03 10:07:49
    Аливаа юманд ноён нуруутай хүн. Сайн хуульч. Харин ч Цэц ганц гайгүй гишүүнтэй болох нь.
  • Халиун 2019-06-03 09:40:00
    Хүүхэд нь хар тамхичин, хар тамхины хэргээр Хятадад шоронд байгаа биздээ.
  • ... 2019-06-03 09:26:29
    Одоо байгаа нөхдүүдтэй харьцуулбал Баясгалан хуруу илүү хүн л дээ! Харин ч бүр ҮХЦ-ийн дарга болговол одоо байгаа улс төрчөөс хавьгүй шударга байх болов уу?
  • зочин өмгөөлөгч  2019-06-03 08:56:58
    Бусад дэвшүүлсэн хүмүүсийг бодвол сайн хүн дэвшүүлсэн байна Боловсролтой зө хүн гэж хүмүүс үнэлдэг юм билээ