
Кикбоксын ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Батбаяр, дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт өчигдөр Хятадыг зорилоо. Тэд Бээжинд сорилт тулаан хийж улмаар Шэнзэнь хотыг зорих бөгөөд Мэргэжлийн кикбоксын чансаа ахиулах томоохон тулаан энэ сарын 21 ны өдөр болох.
Мөн ирэх 10 дугаар сарын 5-нд Сингапур улсын Сентоз арлын "Resot World Sentosa"-д зохиогдох "Diamond Fight" хэмээх дээд зиндааны тэмцээнд С.Мядагмаа Украйн улсын тамирчин Лена Овчэнкотой, Э.Батбаяр Гонконгийн Рэкс Чунг Тунгтай мэргэжлийн муай тайн дүрмээр өрсөлдөх ажээ.
Г.Уянга
оллоо.мн