ШӨХТГ-аас “Мобиком” корпорацийг 20 сая төгрөгөөр торгожээ
ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу “Мобиком” корпорацид шалгалт хийснээр зөрчил дутагдал илэрсэн тул тус компанийг 20 сая төгрөгөөр торгохоор болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр “Мобиком” корпораци хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Хэрэглэгчдийг багцын өөр үйлчилгээнд шилжүүлэх, мөн хоёрдугаар сарын нэгнийг хүртэл аливаа багцын үйлчилгээ сонгоогүй хэрэглэгчдэд Мобикомын зүгээс багц сонгож, үйлчилгээ үзүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийлээ.

Ингэхэд “Мобиком” корпораци хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хэрэглэгчтэй байгуулж буй стандарт гэрээний нөхцөл хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөлүүдийг оруулсан гэдэг нь тогтоогдсон” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocin 2019-06-14 08:59:27
    Data herglegvi baihad negj sorood bnaa
  • зочин 2019-06-04 07:44:34
    20 сая багадаж байна . Мобикомийг 1 тэрбумаар торгосон ч тэдэнд асуудал биш шүү дээ
  • иргэн 2019-06-04 03:28:42
    үүрэн холбооны компанууд бүгд ингэж хэрэглэгчдээ мөлжиж байгаа буян жагаагын хэрэглэгчдэдээ эргүүлээд мөнгө төлдөг болно гэсэн нь хэзээл юм болдоо
  • Зочин 2019-06-04 02:37:01
    Ашиг харсан, хэрэглэгч гэсэн сэтгэлгүй новшин газар
  • sainaa 2019-06-03 08:53:08
    Utas zarahaaraa uilchilgeegee zaaval shahna. Tulburuu 1 honog l hetruulsen bhdad uilchilgee haana uneheer turemgii, zoosnii nuheer harsan uilchilgeetei
  • Ард олон 2019-06-03 06:40:54
    20-оод жил Мобикомоор үйлчлүүллээ, жил ирэх тутам үйлчилгээ нь дордож мөнгө хөөх нь улам тэлсээр байх юм.