Х.Булгантуяа дэд сайд жилийн дотор 174 сая төгрөгийн зээлээ барагдуулжээ
Сангийн дэд сайд Х.Булгантуяа 2018 онд 31 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. 2017 онд 65 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлж байсан бол 2018 онд ийнхүү буурсан байна. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 51 сая төгрөгийн орлого олжээ. Гэр бүлийнх нь гишүүдийн орлого нь ч мөн 30 гаруй сая төгрөгөөр буурчээ.
 
Х.Булгантуяа сайдынх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 485 сая төгрөгийн үнэлгээтэй.  75 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Land Cruiser 80, Subaru,Outbac маркийн хоёр машинтай. Мөн 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай юм байна. Х.Булгантуяа дэд сайд 15 сая төгрөгийн хадгаламжтай, 70 сая төгрөгийн авлагатай гэжээ. Дэд сайд ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол жилийн дотор 147 сая төгрөгийн зээлийг барагдуулж чаджээ.  Тэрбээр Гарден Артс ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. 

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ии 2019-06-03 08:21:07
    энэ юу ч хийдэггүй ам панаал хүүхэн ш дээ
  • зочин  2019-06-03 08:14:29
    зарим хүн яасан их мууд дурлана вэ. Боловсролтой мундаг хүн лекц илтгэл гээд л оюунаараа орлого олох боломжтой шд. лав л авилга хулгай биш байх Амжилт хүсье
  • Бид баялагтай Улс шүү, 2019-06-03 06:16:30
    Бүхэл бүтэн Улсын Сангийн яамны Дэд Сайд гэхэд ядуудуу л байна шүү,Монголыг оркууд бүтнээр нь Худалдсан бололтой,Монголчууд бүгд сайхан сэтгэлтэй баян болно оо...
  • Зочин  2019-06-03 04:24:24
    Хурдан шалгаач ,үнэн мөнийг олооч.Төсвийн ажилтан бж яаж хурдан төлсөнийг даруй үзэхээр юм бна.
  • атг 2019-06-03 03:57:39
    яаж төлсөнийг нууццар шалгана биздээ АТГ , ил зарлах нь ямар хэрэгтэй вэ
  • . 2019-06-03 03:33:02
    Харин ч "атаманууд"-тай харьцуулахад тун ч даруухан юм байна шдээ!
  • Дэд сайд 2019-06-03 02:35:35
    75 сая төггийн үнэтэй Ланд -80 автомашинтайм биз дээ