С.Зоригийн амийг хохироосон гэх хүмүүсийг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байсныг прокурор илчлэв
-Б.Булганыг хорьж байхад цагаан хэрэглэлийг нь солиулаагүй 8 сар болгосон байжээ-
 
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн гэдэг. Хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар бүлэглэн үйлдсэн хэмээн гурван шатны шүүхээр 20-24 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл дээрх хэргийг илрүүлэхдээ хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зодож тарчлааж байгаа бичлэг олон нийтийн дунд ил гарснаар энэ хэргийг дахин эхнээс нь шалгаж эхэлсэн гэж хэлж болно.

Тухайн үед тэднийг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэх тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгаж эхэлсэн байгаа юм. Тодруулбал, тагнуулын хоёр мөрдөн байцаагч, ШШГЕГ-ын хоёр алба хаагч нарыг цагдан хорьж шалгаж байгаад хоёрыг нь сулалжээ.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан албан тушаалтнууд яллагдагч нарыг эрүүдэн шүүж, ноцтой гэмт хэрэг үүрүүлсэн гэх асуудал нийгэмд тархсан нь бараг үнэн болж таарсан.  

Өнгөрсөн 2016 онд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганы хоригдож байсан Төв аймгийн хорих ангид очиж уулзаж үзэхэд тухайн үед нөхцөл байдал хүнд, хэцүү нөхцөлд хоригдож байгаа талаар ярьсан ч энэ асуудлыг нэг их тоогоогүй өнгөрөөсөн байдаг.

Гишүүн асан Ц.Оюунгэрэл “Б.Булганыг маш хүнд хэцүү нөхцөлд хорьж байгаа нь харахад л мэдрэгдсэн. Хорих ангийн хамгаалагчаас эхлээд эргэн тойронд нь дан эрчүүд байсан. Хийж байгаа бүх зүйл нь маш тод харагдах торон хаалгатай орчинд хоригдож байсан. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байсан.

Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй. Манаач харуул, тагнуулын ажилтнууд хоригдож байгаа хүмүүс бүгд эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ.

Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл, тэр хүн хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байсан Б.Булган надад “Анх олон эрчүүдийн нүдэн дээр бие засах гэхээр ичиж зовдог байсан. Сүүлдээ тоохоо болиод байна. Дандаа хүн харж байхад бие засдаг” гэж хэлсэн” гэж ярьж байсан удаатай.

Тэгвэл энэ үйлдэл нь үнэн байсныг прокурор илчилж байгаа юм. Хүнд хэцүү нөхцөлд залхаан цээрлүүлж хорьж байсан байна. 

Тухайн үед УЕП-ын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, прокурор Ц.Мөнхбат 2016 онд Төв аймагт хоригдож байсан Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эргэж очиход мөн иймэрхүү нөхцөл байдал харагдсан байна.

Тэрбээр “Эмэгтэй хүнийг нэг өрөөнд нар сар үзүүлэлгүй олон сар хорино гэдэг ямар олигтой байх билээ дээ, тэр ч бүү хэл Б.Булганы цагаан хэрэглэлийг нь солиулалгүй 8 сар болгосон байсан. Ариун цэвэр талаасаа эмэгтэй хүнд хэцүү биз дээ. Хэдий хоригдож байгаа ч гэсэн хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй талаар тус хорихын дарга, ажилтнуудад хэлж байсан. Тухайн үед хоригдож байгаа тэдний эрх нь зөрчигдөөгүй хэвийн зүгээр гэж хэлж, өөрсдийгөө өмөөрч байсан хүмүүс өнөөдөр буруутан болж шалгагдаж байна.

Хуулийнхан энэ эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлсэн гэх асуудлыг нууж хааж ирсэн. Гэвч нууж хаасан зүйл хэзээ нэгэн цагт илэрнэ шүү дээ” гэж ярьсан.

Мөн тэрбээр “Манай хуулийнхан биеэ их өмөөрнө. Дутагдлаа дарах, нуухыг оролдоно. Сүйхээтэй сэтгүүлчид мэдээлэл олсон л харагддаг юм. Харилцаанаас их юм шалтгаалдаг. Гол нь харилцаа, хандлага. Бас тэгээд мэдээлэл үнэн бодитой, тэнцвэртэй, хүмүүст хэрэгтэй байх ёстой. Тэгээд манай хуулийнхны буруу зүйлийг уудлан гаргаж нийгэмд илчилж, цэвэршүүлэх хэрэгтэй. Бид өөрсдөө цэвэрлэх гэж удна. Дээр нь хэрэггүй мэдээлэл их явж байна” гэсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-06-10 14:12:46
    Bulgan bugdiin medej bga shuu gemgui tsarailaad bga um yaj amid garav gaihaad bgaa um
  • иргэн 2019-06-07 04:52:25
    Ц.Мөнхбат 2016онд УЕПГ-ын ялын х/дарга байхдаа энэ аймшигт үйлдлийг таслан зогсоогоогүй,албан үүргээ биелүүлээгүй бна.Одоо ажлаа өгч хариуцлагаа хүлээххэрэгтэй ...
  • Зочин 2019-06-04 07:56:33
    Хамгийн амархан хэргийг, хамгийн хэцүү хэрэг болгоод байх юм. Цагдаа прокурорууд ичих хэрэгтэй ...
  • зочин 2019-06-04 07:42:23
    прокуроруудыг нь хорьж шалгах хэрэгтэй
  • зочин 2019-06-04 02:46:41
    Энэ хэргийг одоо болиоочээ сонгуулиар суудал авчих санаатай хэдэн хуний хийж байгаа ажил еер юу ч биш Батзандан Болд ...
  • zochin 2019-06-03 12:45:22
    Ene setgeldlee bizdeg araatnuud ta nar xenig yllaad bgaa ymbe.Bulgan bol bidnees iluu zovj zuderch yvaa busgui.ta nar Tov aimgin shorond 10 xonoxgui uxne
  • Zochin 2019-06-03 10:18:30
    Yamar utgagui yum bichdeg yum be?
  • ззочин 2019-06-03 08:54:31
    энэ авгай яагаад амьд үлдсэнийг одоо болтол ойлгохгүй юмаа
  • ard 2019-06-03 08:38:33
    Наад лаларын булган авгаыг насаар нь хорь баллай авгай
  • irgen 2019-06-03 06:59:16
    Porokuror ilruulsen ym bishee..Batzandan Oyunerdene Nymdorj nar ilruulsen ym shuu
    66.181.161.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-03 05:11:33
    Булган чи ингэж зовж зүдэрч байснаас бүх зүйлсээ үнэн зөв,дэлгэрэнгүй ярих хэрэгтэй.. Чамайг мөнгөөр хахуулдаж, айлган сүрдүүлдэг байх, одоо айх юмгүй ярь !!!!!...
  • Zochin 2019-06-03 04:43:38
    Naad muu aluurchid tiim chuhal uu.Bi yadarj zuder ch bn.znamaig umguulj hamgaalaach
  • зо 2019-06-03 04:21:20
    Хурдан илчилж арга хэмжээг авах хэрэгтэй.Аймжигтай юмаа
  • ene Bulgan sejigtei 2019-06-03 02:57:41
    Ene Bulgan sejigteidee. Ene huivaldaj alsan.
  • Даваа  2019-06-03 02:45:50
    Аймшигтай хэрэг л дээ энэ бол яах аргагүй...
  • Бат 2019-06-03 02:00:26
    хэрэг гарах үед ажлаар хот ороод ирхэд сэргийлэх дуудаж шинжилгээ авч билээ аман зураг хархад надтай төстөй ч юм шиг энэ хэрэг энгэж төгсөхыг мэдсэн айсан