Хар дэвтрээс өөр зэвсэггүй халаасны хулгайчтай тэмцэгч цагдаа
Иргэн та халаасны хулгайд эд зүйлээ алдсан бол хамгийн түрүүн хэнд ханддаг вэ? Мэдээж цагдаа. Гэтэл цагдаа асуудлыг шийдвэрлэдэг үү? Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж бий. Тусгайлан хэлтэс байгуулан ажиллаж байгаа ч тэдэнд өнөөдөр хар дэвтрээс өөр зэвсэг алга. Халаасны хулгайд эд зүйлээ алдаад цагдаад хандахад далбагар хар дэвтэр дээр нэр, утасны дугаар алдагдсан зүйлийг хэлбэр хэмжээ, өнгө зүсийг жирийтэл бичиж авна. Ингээд л болоо. Тэдний асуудлыг шийдэж байгаа арга нь ердөө энэ. Тэд халаасны хулгайтай ингэж л тэмцдэг. Иргэдийн ихэнх нь үүнийг мэддэг болсон учраас  халаасны хулгайд өртсөн ч цагдаад хандаж, цаг алдах сонирхолгүй байна. Учир нь тэд асуудлыг шийдэх нь ховор. Хар дэвтрээс өөр зэвсэггүй тэднээс үр дүн хүлээх нь бухын доодохыг харж, үнэг турж үхэхийн үлгэр...
 
Алдарт Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу бүх хэргийг бүртгэх, 300,000-аас доош төгрөгнөөс доош төгрөгний хохиролтой бол Зөрчлийн хэрэг нээдэг. Харин 300,000 төгрөгнөөс дээш хохиролтой бол хэрэгт бүртгэлтийн хэрэг нээгээд шалгадаг гэж байгаа. Хуулийн дагуу Цагдаа нар бүртгэл л нээдэг. Тодруулбал, алдарт хар дэвтрээ гарган жирийтэл тэмдэглэж авна. Гэвч тэд хэдэн хүний гомдолд хариу өгдөг эсэх нь тодорхой бус. Шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тэд ингэж л ажилладаг байсан. Одоо ч хэвээрээ хар дэвтрээс өөр зэвсэггүй цагдаа нар халаасны хулгайчтай тэмцэнэ гэдэг юу л бол...
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цагдаа 2019-06-04 07:47:19
    Хичнээн хэрэг илрүүлснийг нь дурьдаагүй байж юу л бол гэж болохшүй. Татан буулгаяихвал юу болох вэ?
    49.0.212.16
    Мэдэгдсэн Хариулах
  • цагдаа 2019-06-04 07:45:01
    Цагдаагаа хайрла, аврал эрэхээрээ дууддаг ад үзэхээ боль илрүүлсээр л байгаа шүү дээ.
    49.0.212.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайчийг залхаацгаая 2019-06-03 16:40:55
    Хулгайд юмаа алдсан бол цүнхэн дотроо хулганы хавх, ядаж халгай, кактус хийгээд яв. Үүнээс өөр хулгайчтай тэмцэх арга алга даа.
    107.167.104.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Яүжша 2019-06-03 15:01:37
    Зэвсэгтэй хулгаачтай тэмцвэл яаанаа
    202.21.108.68
    Мэдэгдсэн Хариулах
  • User 2019-06-03 10:07:23
    Энэ хэлтэсийнхний барьж ашигладаг утсыг нь хараарай. Хэрэг яагаад шийдэгдэггүй, хэрэгтэн олддоггүйг тэгвэл та нар ойлгоно.
    66.181.161.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-03 02:35:59
    Яг үнэн. Дээрээс нь хуулиа чангатгах хэрэгтэй байна. Цагдаа нар хулгайчуудтай хуйвалддаг гэдгийг би маш сайн мэдэх болсон.
    66.181.167.253
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2019-06-05 10:27:20
      Ортой
      66.181.161.68
      Мэдэгдсэн Хариулах