Б.Гангаамаа, Ч.Ариунзул хоёр Денали уулын оройд амжилттай гарчээ
“Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул МУГТ, ОУХМ Б.Гангаамаагийн хамтаар өнгөрсөн сарын 31-нд Хойд Америк тивийн ноён оргил дтд-6144м Денали ууланд орон нутгийн цагаар 17.00-д амжилттай гарсан байна.
 
Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014.09.17нд  Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн дтд-5642м өндөртэй баруун оргилд, 5621м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт нэг өдөрт багтан гарсан,

Мөн 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил дтд- 6962м Аконкагуа, 2013.10.29- нд Африк тивийн ноён оргил Килиманжора /дтд 5895м/, 2018 оны 5 сард Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог- 5364м руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийж байсан туршлагатай юм.

Өөрийн хүсэл сонирхол болсон уулын спортдоо тууштай байж дэлхийн тивүүдийн ноён оргилд эх орныхоо далбааг мандуулсан Б.Гангаамаа, Ч.Ариунзул нартаа Хайрхан аялагч клубын хамт олон, үе үеийн уулчид, уулын спортод хайртай бүх хүмүүсийн өмнөөс халуун баяр хүргэе.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-03 16:48:54
    энэ гангаамаа гэж нэг бүлт худалч хүн бнаа нэр алдарт дуртай ард нь аль нэг нам бүлэгт хэрэгтэй болж таарна .
  • өвгөн 2019-06-03 02:43:52
    Залхуурах ,архидах , хоосон улс төржихөөс өөрийг мэдэхгүй зарим залуучуудын дэргэд Монгол эмэгтэйчүүд бахархмаар.
  • kkk 2019-06-03 01:29:37
    Үйлдвэрлэлээ өсгөхөд анхаардаг болоосой.
  • үзүз 2019-06-03 01:01:14
    зааа да еверестйи оргилд оочерлоод гарч байна. зарим нь үхэж байна. оргилоор нэг гавъяатууд . одоо боли болий