Бэлчээрийн тухай хуулийн төсөл дуншсаар байна
Монголчууд  жилийн дөрвөн улиралд нүүдэллэж ирсэн ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрсэн гэх асуудалд онцгой анхаарал шаардлага тулгараад байна.  Монгол улсын нийт газар нутгийн 73,8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96,1 хувийг эзэлж байгаа юм.  Манай орны нийт бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай бөгөөд одоогийн байдлаар зохист хэмжээнээс даруй 25,1 сая толгойгоор илүү байна. Бэлчээрийн даацын хэтрэлт, талхлагдал, ашигт малталын хайгуул, олборлолтын үйл явц бэлчээрийн газрыг эрчимтэй доройтоход ихээхэн нөлөөлж, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57,0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10,3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд өртөж эхлээд байна. Иймээйс Бэлчээрийн тусгайлсан хуулийг батлан гаргаж хэрэгжүүлэн жил ирэх өсөн нэмэгдэж байгаа бэлчээрийн талхагдлыг хязгаарлах, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн суурийг тавих зайлшгүй шаардлагатай тулгараад байгааг судлаачид хэлж байна. 
 
Бэлчээрийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь бэлчээр ашиглалтын горим ачааллыг тохируулсан нөхцөлд 1-3, 3-5, 5-10 хүртэл жилийн дотор сэргэх боломжтой. Иймээс энэ хаврын чуулганаар Бэлчээрийн тухай хуулийг батлан гаргахаар төлөвлөгөө ч боловсруулж ч дахин ирэх намрын чуулган хүртэл дуншиж магадгүй болоод байна. 
 
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөснөөр ашиг олох биш, нөөцөд тааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой гэж үзэж буй юм. Мөн түүнчлэн малчдын бүлгүүд хил зааг тогтоосон гэрээт бэлчээрийг ашиглах эрх зүйг бүрдүүлснээр гэрээт бэлчээрээ даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээ, нутаг усны малчдын хамтын ажиллагааны нэгдэл бэхжих, эрх нь хөндөгдсөн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш, шударга ёс хангагдах, бэлчээрийн унаган төрхийг сэргээн сайжруулснаар бэлчээрийн 100 гаруй зүйлийн ургамлаар идээшлэсэн малаас органик хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүрээ тэлэх зэрэг олон талын ач холбогдол, үр нөлөө үзүүлнэ гэж  төсөл санаачлагчид хэлж байна.
 
Уг хуулийн төсөл батлагдсанаар бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээний талуудын эрх үүрэг хариуцлагыг нарийвчлан зохицуулж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэгдсэн Монгол орны өвөрмөц нөхцөлд тохирсон уламжлалт мал аж ахуй эрхлэх арга ажиллагааг хадгалсан, бэлчээрийн даац, сэргэх чадавхийг малын тоо толгой, сүргийн бүтэцтэй уялдуулсан бэлчээр ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huuli 2019-06-03 10:51:10
    Mash chuhal huuli,mash nariin sudalgaatai hiih heregtei Malchdaas belcheer,us,baigali ashiglasnii tatvar bas maliin bolon adhgiin tatvar hatuu avch,ogch surah ...
  • Чухал!!! 2019-06-03 02:32:51
    Энэ уул нь маш чухал хууль юмсанж! Даанч манайхан зөв боловсруулж, баталж чадах нь уу, үгүй юу???
  • kkk 2019-06-03 01:26:54
    Бэлчээрийн замбараагүй хэрэглээ, дэлхийн дулаарал, малын тоо толгойн хэт өсөлт зэрэг хавсраад бэлчээрийг байхгүй болголоо. Малаа багасга