ШЕЗ-ийн гишүүдийн марафон эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Түүнтэй хамт зөвлөлийн дөрвөн гишүүний эрх ч дуусгавар болж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний дарга нь хуулийн дагуу гурван жилийн хугацаанд сонгогддог.
 
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд өнгөрсөн сарын 30-ны өдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулжээ.

Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашнямын Цогтсайхан, Эрдэнэбаярын Мягмардорж, Энхбатын Зоригтбаатар, Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлжээ.
 
Анхан шатны 90 шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн байна.
 
Тодруулбал, Шүүгчдийн зөвлөгөөнөөр Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Цогийн Оч, Хасбаатарын Ганболд, Александрын Сарангэрэл, Лхагвын Энхтайван, Даваанямын Оюумаа, Пагамын Туяат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.Мөн Бавалын Баатар, Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Дарамын Мягмаржав, Жаргалсайханы Оюунтунгалаг, Бат-Өлзийн Хажидмаа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүлсэн байна.
 
Үүний дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг баталлаа.
 
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,"Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын гурав дахь хэсгийн 3.6-т заасны дагууАнхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор баталсан Нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлэхээр болов.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтаас санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр явуулах юм.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2019-06-04 00:06:33
    ШЕЗөвлөлд ажиллаж байсан хүмүүс дараа нь өмгөөлөгч хийгээд шүүгч нараа загнаад, улалзуулах нь ёсзүйд нийцэхгүй ээ, ШЕЗ-д байсан дарга нар Монгол хүний ёс жудаг ...