ГССҮТ 3D принтер буюу гурван хэмжээст хэвлэгчийг үйлчилгээндээ нэвтрүүллээ
1980 онд 3D принтер хийх санаа гаран 1984 онд Чак Халл гэдэг зохион бүтээгч анхны загварыг  гаргаж 2000 оны үед борлуулалтанд гарсан юм.

Сүүлийн жилүүдэд энэхүү төхөөрөмжийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт ч хэрэгдэгдэж байна. Дэлхийн маш олон мэс засалчид 3D технологиор MRI эсвэл CT-ийн зураг ашиглан эрхтнүүдийн яг адилхан хуулбарыг бүтээж, мэс заслын үйл явцыг илүү оновчтой болгох, мөн хийх боломжгүй мэс заслуудыг ч амжилттай хийж байна.

ГССҮТөвийн Яс Үений Гэмтлийн 3-р тасгийн их эмч Д.Энхтүвшин Тайвань улсад 3D принтерийг ашиглаж мэс засал хийх аргад  суралцаж ирээд тасгийн эрхлэгч С.Сүхбат, резидент эмч Б.Ёндонжунай, Б.Мандухай нартай баг болж хамтран мэс заслыг нэвтрүүллээ.

Тасгийн их эмч Д.Энхтүвшин “Энэ нь маш хурдацтай илүү хурдан хэмжиж гаргаж ирдэг технологи гэдгээрээ онцлог, үр дүнтэй. Төрөлхийн шилбэ, хөлний согогтой хүнд хагалгаа хийхэд энэ технологийг ашиглалаа гэхэд хагалгааны чанар илүү сайжрах юм” гэлээ.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine