АСЕМ-аар бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулжээ
АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний аудитын  дүгнэлтийг танилцуулжээ.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийсэн. Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлүүлж, Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Нийслэлийн Засаг даргад гээд нийт 12 зөвлөмж өглөө.    

АСЕМ-ын үйл ажиллагаанд хийсэн Аудитын дүгнэлтээр дараахь зөрчлүүд илэрсэн. Тус арга хэмжээнд зориулан “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй алга.   

Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ширхэг эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ын зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.   

“АСЕМ Вила” цогцолборын орчинд 2 га талбайд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй байна. 

АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэр дор шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн байгаа асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-06-02 22:41:52
    buruutanguudaar ni tuluuleh heregtei shd
    213.55.176.131
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-06-02 12:01:42
    ER N BOL ELBEGDORJ L UURIIGUU GADAADAD OLON ULSIIN BAIGUUULLAGAD AJILLUULAH SONIRHOLIIN L UUDNEES HIISEN HURALSHUUDEE.ELBEGEER TULUUL. UNENSHDEE...
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-02 05:55:38
    981.4 сая биш бх шүү!! үүнээс 25 дахин үлүү мөнгийг АН-н ханаж цадахаа мэддэггүй залгигч нар завшицгаасан,АСЕМ өгөөж зөвхөн эрх барьж бсан нөхдүүд л орсондоо!!
    150.129.141.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-06-02 05:41:28
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах
  • !??! 2019-06-02 05:26:54
    Бичсэн юмаа эргэж ганц удаа ч гэсэн уншиж хянадаггүй юм уу? Бөөн алдаа!!! ОНМХ-ээр ийм юм бичихээр хүүхэд залууст ямар үлгэр дууриал болох вэ? Хариуцлага!!!
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2019-06-02 03:24:25
    Бэлэг дурсгалын төсвийг зайлшгүй тохиолдолд хэтрүүлэх үе байж болохг, гол нь дараа гарах үр дүн юу байв гэдэгтэй холбож дүгнэх хэрэгтэй.
    117.136.3.17
    Мэдэгдсэн Хариулах