“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим ААН-ийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыын явуулын байр /автобус/ өчигдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ц.Тулга,  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай  болон бусад албаны төлөөлөл “Найрамдал” зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдлийг гаргалаа.

НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Эндээс өнөөдөр хотын Захирагч нөхцөл байдалтай танилцан, одоогоор барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Цаашид үлдсэн  аж ахуйн нэгжийн мэдээлэл, газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг гаргаж, яаралтай танилцуулахыг Хотын захирагчийн зүгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Найрамдал зусланд үлдсэн 1220 га газраас иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа. Энд үүссэн газар олголтын хууль бус нөхцөл байдлын улмаас бидний ганц урдаа барьдаг олон улсын хүүхдийн Найрамдал  зусланд хүүхдийн аюулгүй байдал, ая тухтай орчин гэж ярих боломжгүй  нөхцөл үүссэн  байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүйгээр эхлээд хууль бусаар энэ газрын зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-06-03 01:56:50
    Үнэн бол зөв ажил эхлүүлжээ.Ажил хийвэл дуустал гэдэг.Тууштай байхыг хүсье
  • зочин 2019-06-03 00:23:24
    Болж байна. Амарсайхан ч харин овоо зоримог ажиллаж, нилээн юм цэгцлэх шинжтэй байна даа, Ингэж ажиллахгүй бол Миеэ+ Эбэ-н мафи бүгдийг сүйтгэж бна шүү
  • Zochin 2019-06-02 04:16:59
    Banknii ezduud avsan genlee ,unen uu
  • Сонгуулийн шоу 2019-06-01 14:32:43
    Газрын зөвшөөрөл хурааж авлаа, хахууль аваад буцаад газрын зөвшөөрөл олголоо = намдаа сонгуулийн сурталчилгааны мөнгө босголоо + өөртөө ч жоохон юм атгаад үлдлэ...
  • Зочин 2019-06-01 13:44:01
    Одоо Тэрэлж орчмын газарыг чөлөөл.
  • зочин 2019-06-01 06:40:17
    Хамаг л нэртэй, цуутай гэсэн болгон авсан байна лээ. Тэд биднээс яагаад илүү гэж
  • Өвгөн 2019-06-01 06:21:05
    Бүхнийг хүүхдийн төлөө гэгдэгсэд, газар гэгдэгсэд хуульдаа, хүүхдийн төлөө л захирагд, энэ ажилд хуурмаг байж яах ...
  • ОННЦ-ЗАСГИЙН ГАЗАР 2019-06-01 06:06:02
    зөвшөөрөл аваад ,барилга бариагүй зөвшөөрлүүдийг цуцалдагаас эхэлж байгаа нь маш зөв ,Тэд нар чинь газрын ченжүүд,хахууль өгч газар авсан,,зэрэг хамтрагчид нь ш...
  • Аамаа 2019-06-01 04:55:38
    Маш зөв
  • Баадай 2019-06-01 04:44:54
    шударга гэвэл анхнаасаа уг газар нь нийтэд өгөх шийдвэртэй, үүнээс нь хууль номын дагуу авсан бол дээр нь барилгатай эсэх огт хамаагүй бишүү
  • Зүйтэй!!! 2019-06-01 04:35:09
    Амарсайхан өмнөх Засаг дарга нарыг бодвол зоримог шийдэмгий, шударга ёсны зохих хэмжээний (100% биш ч гэсэн) мэдрэмжтэй ажиллаж байна!!!
  • УБ-чууд 2019-06-01 04:16:16
    зев, хууль бус юм хийдэг ,шийдвэр гаргадаг албан тушаалтантай л ярих нь зев.