Хор болсон хүнсний бүтээгдэхүүнээс татгалзья
Хор болсон хоолноос монголчууд бид татгалзах цаг нь болжээ. Учир нь хүнсний хэрэглээнд өдөр тутам хэрэглэгдэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнүүд бидний амь насанд занал­хийлж аюулын харанга дэлдэх бол­лоо. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээг­дэхүүний чанарт тандалт су­далгаа хийсэн юм.

Гэтэл уг судалгаагаар ма­най улсад худалдаалагдаж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Тандалт судалгаанд 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түү­хий эд, бүтээгдэхүүнийг хам­­руулсан бөгөөд тус бү­тээг­­дэхүүнүүдийн найр­лагад ордог 27 төрлийн бу­дагч бодис долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгө­рүүлэгч, таван төрлийн хү­чиллэг тохируулагч, най­ман төрлийн өнгө тогт­вор­жуулагч гэх мэт хүнсний нэмэлтүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг НМХГ-ынхан илрүүлэн тогтоосон гэсэн үг.

Хэдийгээр НМХГ-ын­хан хор болсон хоолыг хэрэг­лэгчдэд хүргэж байгаа нэр бүхий компаниудыг ил­рүүлж тэдэнд холбогдох бичиг баримтыг илгээгээд байгаа ч тэдний бизнесийн үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бодолцон энэ удаад нэрийг нь зарлахаас татгалзсан нь энэ аж. Мэдээж хүнсний аюул­гүй байдал гэдэг улс орны нэн түрүүнд анхаарлаа хандуулах зүйлийнх нь нэг. Гэтэл манай улс Хүнс­ний аюулгүй байдалд ач хол­богдол өгөлгүй бай­саар хүний биед хор нө­лөө­­тэй хүнсний бодис, нэ­мэлт бүтээгдэхүүнүүд хил дам­жин орж ирсээр бай­гааг албаныхан хүртэл шүүмж­лэн хэлж байсан юм.

Уг нь ДЭМБ-аас “ард иргэд эрүүл, идэвх­тэй амьдрахад хүрэлцээтэй, эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангагдсан байх нөхцлийг хүнсний аюулгүй байдал” гэж тодорхойлсон байдаг байна. Гэтэл өнөөдөр манай улсад хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа ямар түвшинд байгааг холбогдох албаны хүмүүс тогтоосон ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд байна.

Түүнчлэн манай улсад хамгийн их түгээмэл байгаа зүйл нь хэн дуртай хүн импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байна. Уг нь гадны улс орнууд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд аль хэдийнэ хориг тавьж хатуу хяналтын дор импортолдог бөгөөд зөрчил давтагдвал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдгаас илүү хариуцлагатай ханддаг байна.

Юутай ч “Хүн идэхийн тулд амьдрах бус амьдрахын тулд иддэг. Гэтэл бидний ууж идэж байгаа хоол хүнс эрүүл мэндэд маань сөргөөр нөлөөлж, бид хоол хэмээн андуурч хор худалдан авсаар байна. Тиймээс хор болсон хүнсний бүтээгдэхүүнээс татгалзья. Бид дараагийн дугаартаа хор болсон хүнс­ний нэмэлт бүтээгдэхүүний нэрсийг хүргэх болно.

Үргэлжлэл бий..

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-16 07:23:34
    Юу гэсэн үг юм. Хор зараад байгаа юм бол нэрийг нь хэлэхгүй бол улам л газар аваад хүмүүсийг олноор нь хороор угжаад байг гэсэн үг юм уу? Мэргэжлийн хяналтын байгууллага гэж байх хэрэггүй шүү дээ. Та нарыг цалинжуулснаас ард түмэнд тараасан дээр биш үү?
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuya 2014-09-16 06:35:14
    #тэдний бизнесийн үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бодолцон энэ удаад нэрийг нь зарлахаас татгалзсан # ard tumnii amidrald uchruuj bgaa ayul ni tednii hiij bgaa busnissees doord unelegdej bgaa handlaga. SHuud l taslan zogsooh heregtei busu
    202.5.194.1
    Мэдэгдсэн Хариулах
  • merry block 2014-09-16 04:09:24
    yag yamar ner torliin yu gedeg nertei hunsnii buteegdehuun be? iim bqqrqnhii yum hiij bolohguiee Hervee yag irgeddee sanaa zovnij anhaaruulah gej bichsen medeelel yum bol battai yum hii.bitgii end tendees copy-dson yum hiigeed bai l daa.
    203.91.118.103
    Мэдэгдсэн Хариулах
  • 132 2014-09-16 03:26:24
    ХАМГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИНД MCS КОКА КОЛА, БЭЛЭН ГОЙМОНГИЙН ХУДАЛДААГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ 2-ГҮЙГЭЭР МОНГОЛЧУУД АМЬДРААД Л ИРСЭН. ТЭР ЧИГЭЭРЭЭ ХОР
    202.131.230.202
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-16 02:01:13
    Энэ мэдээнээс нэг л зүйлийг ойлголоо. Хорт хавдар гэх мэт аюултай өвчин үүсгэгчтэй хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа юм байна харин хориогүй бас хурааж аваагүй бололтой. Учир нь тийм мэдээ алга. Одоохондоо худалдаалсаар байгаа юм байна. Дараагийн мэдээнд н
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах
  • 3ochin 2014-09-16 01:09:00
    yag yu yu shaardlaga xangaxgui bn gdgiig olon niited il gargax xeregtei shd. Tegej bj l eruul mendee xamgaalna shd.
    202.170.93.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-16 01:01:48
    dandaa l ene udaa neriig hi helehees tatgalzlaa geh um. darui medeellee tsatsaj neg ch gesen huniig uhlees avrah ni chuhal um bish uu? yag yamar yamar buteegdehuunuud b.gaag heleh heregtei sh de. denduu uma.
    169.252.4.21
    Мэдэгдсэн Хариулах