Хамгаалалт өндөртэй компаниас хулгай хийгээд 10 жилийн хорих ял авчээ
Монголчууд гадаад хулгайн хэрэгт их холбогдож, тухайн улсынхаа хууль шүүхээр шийтгүүлэх тохиолдол элбэг байдаг.

Тухайлбал, БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол иргэн дээд зэргийн хамгаалалттай компанис хулгай хийгээд 10 жилийн хорих ял авчээ.

Тухайн үед тус компанийн удирдлагууд “Хэрхэн яаж хулгай хийсэн талаараа хэлчих, тэгвэл чамайг шийтгэхгүй” гэж хэлсэн ч тэрбээр гүрийгээд хэлээгүй байна.

Арга барагдсан дээрх компанийн удирдлагууд Монголоос тус улсад суугаа Элчин сайд дээр дагуулж очоод учир байдлыг нь хэлжээ. Элчин сайд ч “Би чамайг батлан дааж байна. Яаж хулгай хийснээ хэлчих, тэр камер ихтэй харуул хамгаалалт өндөртэй компанис ямар замаар хулгай хийсэн бэ. Хэрвээ хэлчих юм бол чамайг эд нар шийтгэхгүй, гаргасан гомдлоо буцааж татна” гэж гуйгаад ч нөгөө монгол залуу хэрхэн хулгай хийснээ хэлэхгүй гүрийсээр байгаад 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.