
ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг 2018 онд 21 сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 74 сая төгрөгийн орлого олсон байна. Анх дэд сайд болохдоо гэр бүлийн гишүүд нь 12 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол өнөөдөр 74 сая төгрөгт хүрсэн байгаа юм.
Дэд сайдынх 250 сая төгрөгийн үнэлгээтэй нэг байртай. 42 сая төгрөгийн Volkswagen,Touareg маркийн машинтай. Мөн 30 адуу, 10 үхэр, 50 хонь, 50 ямаатай. Эдгээр нь 60 төгрөгийн үнэлгээтэй гэжээ. С.Мөнгөнчимэг дэд сай 15 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй, 22 сая төгрөгийн хадгаламжтай.
П.ГОО
Оллоо.мн