Өнөөдөр болох үйл явдал: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана
Тавдугаар сарын 31 буюу өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн ээлжит хурал болно. Утас: 91091898
 
09.30 цагт Чойжин ламын сүм музейд “Бүтээлч хүүхдүүд-2019” өдөрлөг болно.
 
10.00 цагт Баянгол дүүргийн "Хөсөг трейд" авто тээврийн техник үзлэг, оношлогооны хэлтэст “Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт” өдөрлөг болно.
 
10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музeйд Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн багачуудыг хамруулсан "Хөөрхөн зүрхнүүд" өдөрлөг, үлэг гүрвэл судлаач хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
 
10.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гана талбайд “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдаа эхэлнэ. Утас: 70115701; 95070769
 
11.00 цагт Төмөр замын дээд сургуулиаас “Улаанбаатар палас” хүртэл 1200 хүүхдийн ёслолын жагсаал алхана.
 
11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.Утас: 99931551
 
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
 
12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн өдөрлөг болно.
 
12.00 цагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р анги буюу Хорих нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана.  Утас: 80445234, 91662299
 
14.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдана. Утас: 99736124

16.00 цагт Соёлын төв өргөөнд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн баярын хурал болно.
 
Төрийн ордонд
 
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
 
10.00 цагт Төрийн түүхийн музейд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
 
10.30 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880


Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.