Хүүхдийн баярыг “Монгол хүүхдүүд” сэдвийн дор тэмдэглэнэ
Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр. Энэ өдөр бяцхан хүүхдүүдээ баярлуулж, тэдний эрхийг нь бүрэн хангадаг өдөр гэж ойлгодог.

Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Үйл ажиллагааны албан ёсны нээлт 11.00 цагт эхлэх бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ жил хүүхдийн баярыг өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх ажээ. Тоглолтод сургууль, цэцэрлэг байгууллагуудын 1500 гаруй уран бүтээлч авьяаслаг багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүлнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • и.норовжав 2019-05-31 00:44:56
    Ядахдаа гарчигаа зөв бичиж чадахгүй гэж үү