Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна
Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
 
Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
 
2019 оны 06 дугаар сарын 1-нээс 06 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
 
Энэ сарын 1-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 1, 2-нд зарим газраар, 3, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 1, 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.
 

Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.