Ц.Нямдорж:Г.Батхүү агсны хэргийг ном журмаараа шалгаж байгаа
Ардчилсан намын дэд дарга асан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.

Мөн энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс дарамт, шахалт ирж байгаа, талийгаачийн нэг нүд нь хөхөрсөн буюу хүнтэй зодолдсон, гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл гадуур гарах болов.

Энэ талаар салбарын сайд Ц.Нямдоржоос тодруулахад "Энэ хэргийг шалгаж байгаа газар нь мэдээлэл хийнэ.
Ном журмаараа шалгагдаж байгаа. Эд, эсийн шинжилгээний хариу бага зэрэг удах байх. Энэ шинжилгээний хариу гарахад тодорхой хугацаа байдаг. Ямар нэг байдлаар дарамт, шахалт ирсэн гэх мэдээллийг аваагүй байна. Нүд нь хөхөрсөн гэх мэдээллийг би мэдэхгүй” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НОМ ЖУРМЫН ДАГУУ ШАЛГАЛТ 2019-05-31 07:12:36
    НОМ ЖУРМААР ШАЛГАНА ГЭДЭГ НЬ 20 ЖИЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ШАЛГААД 2-3 ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЖ АМЬ НАСЫГ НЬ УСТГАХЫГ ХЭЛЖ БАЙНА УУ
  • Зочин 2019-05-31 01:03:11
    Номтойбаяр би хамгийн сүүлд уулзсан гээд бсан их л архи юму юу уулгасан юм болдо.Нямдорж гуай минь бага л шоударай. Зориг шиг болгов Олон жил шоудаж УИХ гарсан...
  •  2019-05-31 01:01:44
    энэ хүн нь өөрөө ингэж үхэх тавилантай.
  • р 2019-05-30 18:24:14
    номтой ём номоороо гж..
  • иргэн 2019-05-30 11:24:45
    Нямка сайд ч Номтойбаярыг үнэн худлыг шалгадаг аппаратанд оруулах сонирхолгүй байна лээ дээ.
  • Нямка 2019-05-30 10:41:29
    "Ном журам"-аа гэж!