Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУПХ-ны даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлээд Монгол Улсыг 2016-2020 онд  хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг  амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаад талархаад, цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах болно гэв.

Хатагтай Габриэла Куэвас Баррон хэлэхдээ ОУПХ, Монгол Улсын Их хурал хооронд идэвхитэй хамтын ажиллагаатай бөгөөд ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй хийж, маш сайн тунхаг бичиг гаргалаа. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газрын түвшинд хүлээн авч буйд талархал илэрхийлье гэсэн юм. Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар  хоорондын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт хоёр тал санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine