НМХГ-аас “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/04 тоот удирдамжийн дагуу БГД-ийн Барс, Бизнес худалдааны төв, зам дагуу ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлж, худалдаалж байгаа агуулах зоорь, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 05 сарын 29-ны өдөр хийлээ.
Шалгалтаар худалдаа эрхлэгчид нь дотоодод тариалсан жимс, нарийн ногоо нь гарал үүслийн гэрчилгээгүй, импортын зарим ногоо нь хаяг шошгын зөрчилтэй, агуулах зооринд температур, чийг хэмжигч байршуулж бүртгэл хөтөлдөггүй, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл дутуу хөтөлдөг, үйл ажиллагаандаа зохистой дадал нэвтрүүлээгүй, хувь хүнээс худалдан авсан хатаасан жимс, самар нь шинжилгээ баталгаажилтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Шалгалтын хүрээнд зөрчил бүхий иргэдэд ЗТХ-ийн 6.15-р зүйлийн 5.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулж ажиллалаа.