Залуу хосууд нэгнийхээ аминд хүрчээ
Залуу хосууд хоорондоо маргалдаж, нэгийгээ хутгалан амь насыг хохироосон ноцтой хэрэг Дархан-Уул аймагт гарчээ.
Тодруулбал, “Хүн нас барлаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдөр иржээ.

Дуудлагын дагуу хэргийн газарт очиход очиход Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршин суудаг эмэгтэй 25 настай З, эрэгтэй 31 настай М нар хутганы шархтай нас барсан байсан аж.

Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр хамтран амьдраад удаагүй байсан залуу хосууд маргалдаж улмаар биесээ хутгалан хөнөөсөн байжээ.

Хэргийн газарт ажилласан цагдаагийн алба хаагч нар хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Одоогоор хэргийн Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-06-02 12:34:21
    Цагдаа нарын ганц мэддэг үг нь "гадны нөлөөгүй"
  • Uka 2019-06-02 02:58:22
    Negniihee amind hvrlee gehiin 2 laa vhsen ym bishvv garchigiig n harhaar 1 vldeed 1 vhsen ym shig bichhiin
  • Зочин 2019-05-31 06:12:01
    Нэг мөсөн өшөө авалтын хууль гаргачихвал яасан юм бэ дэ
  • Хадаа 2019-05-30 23:53:56
    Нэг нэгнээсээ давах гэсэн бууж өгөх ухамсаргүй, хүлээцгүй, хоосон толгойнууд олон болжээ
  • Зочин 2019-05-30 04:54:55
    Бие биенийгээ хутгалж алсан нь үнэн л байдаг байгаа. Арай өөр хүн хоёуланг нь алчихаад зугтчихсан биш байгаа.