Хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулав
Олон улсын эх үрсийн баярыг тохиолдуулан өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдтэй хүүхдүүдийг нь уулзуулж, баярлуулжээ.

Хүүхдийн баярыг угтсан эл арга хэмжээг жил бүр ШШГЕГ-аас зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 10 ээж 27 хүүхдийг уулзуулж учруулсан байна.

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангид өнөөдөр 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байна. Энд хоригдож буй эмэгтэйчүүд тогооч, засал чимэглэл, оёдолчноор мэргэжил эзэмшээд суллагдах аж. Тэдэнд зохих боловсрол, тодорхой төрлийн мэргэжил эзэмшүүлэн, зан үйл, сэтгэл зүй, ёс суртахууны зөв хүмүүжил, төлөвшил олгоход анхаарахын сацуу ажлын байраар ханган, хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлсийг холбогдох хууль журмын дагуу бодон олгож, гэмт хэргийн улмаас байгууллага, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрсдийнх нь нэрийн дансанд төвлөрүүлэх, ар гэрт нь шилжүүлж, амьдрал ахуйд нь дэм болох зэргээр хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа талаар тус хорих ангийн нийгмийн ахлах ажилтан Н.Мөнхтуяа ярьжээ.

Энд хорих ял эдэлж буй ихэнх эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргаггүй хамгаалалт хэрэглэж, хүний аминд хүрсэн, мөн залилангийн хэрэгт холбогдож ял авсан хүмүүжигчид байгаа юм.

Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалалт хэрэглэсэн эмэгтэйчүүдийг хууль шүүхийнхэн харж үздэг байгаасай. Аргагүй хамгаалалт ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн болохоор зохих шийтгэл хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ хүүхэд асран хамгаалагчгүй үлддэг нь хэцүү байдаг талаар хүмүүжигчид ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!???? 2019-05-30 03:02:51
    Энэ муусайн хүүхнүүдэд төр засаг жаахан ээлтэй хандмаар юм даа!!! Цаана нь хүүхэд хохироод байна шүү дээ!!!!