Нялхсын эндэгдэл нэмэгджээ

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 54240 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2.9 хувиар, хүүхдийн тоо 3.0 хувиар өсчээ. Мөн нялхсын эндэгдэл 805 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар, тав хүртэлх насандаа 984 хүүхэд эндэж нийт 7.0 хувиар нэмэгджээ. 

Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 854.9 тэрбум төгрөг, зарлага 841.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 4.4 хувь, зарлага 21.2 хувиар өссөн байна. 

Нийгмийн халамжийн сангаас 196.8 мянган хүнд 93.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 8.0 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 5.7 хувиар өсчээ.Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн байна. Мөн нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 зэрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.