Хүүхдийн мөнгө олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүрийн 20 мянган төгрөгийг олгохыг даалгасан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгасан байна. 
 
Өнгөрсөн онд хүсэлт гаргасан хүүхдүүдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө олгохоор тогтоод буй. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. 


П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-30 06:03:52
    nohoj oghiimuu
  • туяа 2019-05-29 10:39:30
    хүсэлтээ хаана хэзээ гаргах юм болоо
  •  2019-05-29 08:53:39
    2018 онд шинээр төрсөн хүүхлийн материал авахгүй байна лээ. амаараа о ажилладаг юм бол хэн ч чадна.