Австралид өрнөсөн сонгуулийн дараа Энэтхэгийн өмчит уурхайнуудаа ажиллуулах хэрэгтэй хэмээн дахин сонгогдсон Засгийн газар үзэж байна. Одоогоор Энэтхэгийн өмчид байгаа урхайнуудын олборлолтын дүн хоёр тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийг хүртэл Австралийн консерватив Засгийн газар болон Энэтхэгийн "Adani Group" нүүрсний олборлолт Квийнслэнд мужийн орон нутгийн засаг захиргааны иргэдийн төлөөлөл бүхий эсэргүүцэлтэй тулаад байсан билээ. Тэгвэл ялалт байгуулсан нь тодорхой болсон Ерөнхий сайд Скотт Моррисоны тэргүүлсэн Засгийн газар Квийнслэндийн засаг захиргаатай хэд хэдэн удаагийн уулзалт хийхээр болсон юм. Ингэснээр Carmicheal уурхайгаас гурван долоо хоногийн дотор олборлолтоо эхлүүлж, жилд 16 сая тонн нүүрс олборлож эхлэх боломж нээгдэх аж.
Нүүрс олборлохыг хориглосон иргэдийн аливаа шүүмжлэлийг Ерөнхий сайд хатуу эсэргүүцэж байгаа юм. Учир нь эдгээр нь Энэтхэгийн эзэмшлийн уурхайнууд аж. Ерөнхий сайд "Энэтхэг бол Австрали улсын ирээдүйд маш том хувь нэмэр оруулах худалдааны түлш юм" гэж хэлжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин