УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ийн дарга байхдаа “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын биелэлт хангалтгүй байна хэмээн дүгнэж, цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргаж байв. Тогтоолд ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх, хадгалахыг хориглож, хэрэглэсэн албан хаагчийг ажлаас нь халах арга хэмжээ авах тухай заалт бий.
Мөн тэрбээр УИХ-ын дарга болсон даруйдаа сахилга хариуцлагын асуудалд онцгой анхаарна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Төрийн ордонд гишүүд архидсан. Тэр нь Ерөнхийлөгчийн чихэнд хүрсэн гишүүд хэлж байна.
Иймээс Г.Занданшатар дарга та Төрийн ордонд архидан согтуурсан гишүүдийнхээ нэрсийг зарлаж, хариуцлага тооцно уу?