Талбай дээр “танхайрсан” Б.Цэгмэдэд 7 хоног баривчлах шийтгэл оноожээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбай дээр  энэ сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед жагсагчид танхайрч машинаараа хүн дайрахыг завдсан билээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон байна.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-05-29 03:53:21
    bariulmaar 2 huuhen gegeen odor zugeer yavaa zaluug zodoj doromjlood holooroo oshiglood baih umaa buduuleg;hodoonii ork umnuud; hotiin ohiduud soeltoi bolovson ...
    103.212.116.162
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-05-29 02:55:51
    Жаахан юм хийх гэхээр нь янз бүрийн мөнгөний жагсаал нэртэй юмыг хэдэн тэнэг ажилгүй авгай нар, мангар залуучуудыг турхиж хийх юм. Баривчлах нь зөв.
    103.26.195.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-29 02:12:48
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь
    202.9.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-29 02:04:43
    энхболдыг огцруулах жагсаалыг цагдаа хамгаалдаг хурэлсухийг эсэргууцсэн жагсаалыг цагдаа тараадаг их ялгаа бна шуу манан хаана татаад бна даа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-29 01:58:52
    манай тэнд ингэж бариулмаар хүн байна шүү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах