Урин дулаан цаг ирлээ, гол усны аюулаас сэрэмжил
Урин дулаан цагт усанд хүүхэд унаж осолдох хэрэг их гардаг. Хоёр хоногийн өмнө гэхэд Туул голд 10 настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудал орчимд, Туул голд 10 настай Т энэ сарын 27-ны өдрийн 12.00 цагийн орчимд осолдсон гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн зургаан аврагч Туул голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд нэг удаа шумбалт хийн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул 01:50 цагт эрэн хайх ажиллагааг зогсоогоод өчигдөр үргэлжүүлжээ.
 
Иймээс гол усны аюулд өртөхөөс сэрэмжилж, сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг, мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол дээр орхих, гол руу явуулахгүй байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.