БНХАУ газрын тосны худалдаагаа зогсоов
“БНХАУ АНУ-ын Иранд тавьсан хориг хүчинтэй болсны дараа Тегеранаас газрын тос худалдан авахаа больсон” гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна. Мөн Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос, Япон улс Ираны газрын тосыг шууд импортолдог байснаа зогсоосон гэж нэмж бичжээ. Мөн Ираны парламентын эдийн засгийн хорооны гишүүн Рахим Заре “The Wall Street Journal” сонинд Тайвань,Грек, Итали гэсэн таван орон өнгөрсөн гуравдугаар сард өдөрт 1.6 тэрбум баррелл худалдаж авдаг байсан гэж ярьсан байна.

Харин Ираны Харк арлын газрын тосны зогсоолоос энэ сарын дундуур БНХАУ-ын газрын тос тээвэрлэгч онгоц хөдөлсөн байна. Ираны газрын тосны үйлдвэрийн эх сурвалж агуулах сав нь дүүрэн учраас энэ хөлөг онгоцыг газрын тос хадгалахын тулд ашигласан гэв. Мөн Тегераны бизнес эрхлэгчид том компаниудыг өөр компаниар орлуулж чадна гэж найдаж байгаа аж. “БНХАУ, АНУ- тай их асуудалтай байгаа. Тиймээс Бээжин харилцаагаа хурцатгах өөр шалтгаан гаргахыг хүсэхгүй байна” гэж Ираны газрын тосны үйлдвэрээс мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Америк эр 2019-05-29 04:40:14
    Америк хучтэй байна шуу. Орос , Хятад ахнар мань дугарч чадахгуй юм даа.
  • zochin 2019-05-29 00:56:40
    ДТрамп холыг харж чадаагүйдээ өөрсд-нхээ эсрэг дахиад нэг том хүчинг глобал ертөнцөд үүсэх нөхцөл-г бүрдүүлчихлээ!Амерк-н хориг бүх оронд үйлчлэх алба бхгүй шү!...