Цэцийн дүгнэлттэй  МАН санал нийлэхгүй байгаа гэв
 Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зарлахдаа Үндсэн хууль зөрсөн гэдэг дүгнэлт гаргасан.  Үүнтэй холбогдуулан МАН-аас хэвлэлийн бага хурал хийлээ.

 Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн. Манай нам нөхөн сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр зэхэж байлаа. Судалгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх рейтэнг өндөртэй байсан. Гэвч ҮХЦ хууль зөрчсөн тогтоол гэж үзсэн учир Бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Цэцийн дүгнэлттэй  МАН санал нийлэхгүй байгаа. Манай намын нэр дэвшигчийн рейтэнг өндөр байсан учраас АН ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хайсан” гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-29 02:56:27
    Цэцийн дүгнэлт рүү дайрч чадахгүй байж нээх их шүүмжилсэн, хардаж сэрдсэн хүмүүс. Дүгнэлтийнх нь үндэслэлийг үгүйсгээчээ тэгвэл чадахгүй байж МАНАН, Энхбаяр
  • Амар 2019-05-28 22:46:59
    ҮХЦ "Авилга" Энхбаярын мөөмийг хавтгав. Энэ амитан орос 10 жил төгссөн болохоор "Нэр хугарахаар яс хугар" гэсэн монгол өвгөдийн үг байдгийг мэддэггүй боло...
  • zochin 2019-05-28 10:12:35
    ҮХЦ харин ч үндэслэл сайтай зөв шийдвэр гаргасан шүү. Ядаргаатай намууд, Намбарын Энхбаяр нар больж үз.
  • иргэн 2019-05-28 09:29:01
    наад ухц чинь тэгээд ан ынх болж таарах нээ дээ хурэлсухийн нэр хунд гэж хаашаа харсан юм байдаг юм шал худлаа еерсдийнх нь захиалгаар цэц шийдвэр гаргасан
  • Бат 2019-05-28 09:00:00
    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь