Иргэд 66 хувийн хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах боломжтой
2014-2015 оны өвлийн улиралд Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас  16,000 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ. Иргэдэд зах зээл дээр 272- 484 мянган төгрөгөөр худалдаалж буй 8 төрлийн зуухыг 66 хувь хөнгөлж, 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжийг олгож байгаа юм. Уг төсөлд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харъяалалтай бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.

Борлуулалтын төвүүдийг нийслэлийн төвийн 6 дүүргийн 25-35 хороодод байршуулна. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын байр болон иргэний танхимыг борлуулалтын төв болгон ажиллуулахаар Нийслэлийн Иргэдийн хурлын даргын тогтоол, Засаг даргын захирамж гарч холбогдох бэлтгэл ажлуудыг хангаж байна. Бүрэн шаталттай сайжруулсан зуухны борлуулалт 10-р сарын 03-наас албан ёсоор эхлэхтэй холбогдуулан хөтөлбөрийн нээлт 10 дугаар сарын 3-нд Тусгаар тогтнолын талбайд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.