Цагдаагийн алба хаагчдын нэр хүндэд халджээ
 
Олон нийтийн сүлжээнд “Зүүнхараа дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэнийг зодож тархины ясыг хугалжээ” гэх мэдээлэл энэ 05 дугаар сарын 21-ний өдөр тавигдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулжээ.
 
Шалгалтаар Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан шүүгдэгч “А” нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс оргон зайлсан тул шүүгчийн энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 994 дүгээр захирамжаар эрэн сурвалжлан олж тогтоох ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
 
Улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг явуулснаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч “А”-г олж тогтоон баривчилсан.
 
Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч “А”-г эрэн сурвалжилж баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэн өгөхөд түүний биед ил харагдах гэмтэл, шарх, хөхрөлтгүй байсан, мөн  цахим сайтад тавигдсан гэрэл зурагт тусгагдсан баруун нүдний хавдар нь түүний хуучин бэртэл, гэмтлийн улмаас үүдэлтэй нус нийх үйлдэл хийснээс богино хугацааны хавдар үүссэн нөхцөл байдлаас бий болсон нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги болон “Люкс мед” эмнэлгийн эмч нарын дүгнэлт, тайлбар, хяналтын камерын бичлэгүүд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн туслах, тухайн үед үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын мэдүүлгээр тус тус тогтоогдсон болно.

О.Гэрэл 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-28 23:59:42
    Nus niiheer havddag ym uu
    192.82.65.72
    Мэдэгдсэн Хариулах
  • xaxaxa 2019-05-28 13:07:34
    xaxaxa tsagdaagiin alban xaagch xvchin xiigeel yawjil bgaa bizdee xaxaxa
    202.179.24.15
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-28 10:50:17
    Tsagdaanar il gazar tsohidoggui um bna le, gedes medes haviar tsohino, muu sanaatai garuud shu
    64.119.20.53
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-05-28 08:42:38
    tsagdaa nar ch dee medehgui, ih deerelhuu peedger humusu baidag shuu dee. jiriin irgeded tun deerelhuu. zodoogui geher unemshil uneheer torohgui nee.
    202.131.251.130
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2019-05-28 08:42:15
    Өөрөө босож зугтахдаа хаалга мөргөөд ийм болчихож л дээ. Цагдаа нар юу гэж хүн зодов гэж. Болгоомжтой босохгүй дээ
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-05-28 08:25:00
    итгэх арга байхгүй. цагдаа чинь дураараа л дургина
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах